Ангилал: 11-р анги Нийгмийн ухаан
ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ИНДЕКСИЙГ ТООЦОХ АРГАЧЛАЛI. Нийтлэг үндэслэл
Хүний хөгжлийн индекс (ХХИ) нь хүний хөгжлийн үндсэн хэмжигдэхүүнийг
илэрхийлж, хүний хөгжлийн урт хугацааны төлөв байдлыг илэрхийлж,
ерөнхий дүр зургийг харуулах хүний хөгжлийг хэмжих нийлмэл үзүүлэлт юм.
1.1. Үндэсний хэмжээнд хүний хөгжлийн индекс, жендэрийн хөгжлийн
индекс, жендэрийн эрх мэдлийн хэмжүүрийг тооцоход энэхүү
аргачлалыг ашиглана.
1.2. Хүний хөгжлийн индекс, жендэрийн хөгжлийн индекс, жендэрийн эрх
мэдлийн хэмжүүрийн тооцоо нь гурван жил тутам эрхлэн гаргадаг
хүний хөгжлийн үндэсний илтгэлийн албан ёсны үндсэн тоо мэдээлэл
болох бөгөөд хөгжлийн ерөнхий түвшнийг хэмжих, хянах, үнэлэхэд
ашиглагдана.
1.3. Хүний хөгжлийн индекс, жендэрийн хөгжлийн индекс, жендэрийн эрх
мэдлийн хэмжүүр, тэдгээрийн бүрэлдэхүүн хэсэг болох
үзүүлэлтүүдийн индексийг тооцох аргачлалыг Нэгдсэн үндэстний
байгууллагын хөгжлийн хөтөлбөрөөс гаргасан ХХИ, ЖХИ, ЖЭМХ-ийн
ойлголт, тодорхойлолт, арга зүйд нийцүүлж боловсрууллаа.