Түүх нийгмийн ухааны хичээл
2015-01-23
11-р анги нийгмийн ухаан ЭЗ сэдвийн тест

Ангилал: 11-р анги Нийгмийн ухаан

 Нийгмийн ухаан хичээлээр 11-р ангийн сурагчдын эзэмшсэн онолын мэдлэгийг шалгах асуултууд

1.Яаж-хэнд-юуг үйлдвэрлэх вэ?гэдэг асуудал ЭЗ-ийн тогтолцооны аль хэв маягт илүү хамаарах вэ?  ( төвлөрсөн төлөвлөгөөт ЭЗ )

2.Хийх зүйлийг нь зөвшөөр гэсэн зарчмыг анх дэвшүүлсэн ЭЗ ийн онолын чиглэл аль нь вэ? (Физиократизм )

3.Төрийн зохицуулалтаар ЭЗ-ийн үр өгөөжтэй хөгжлийг хангаж болно гэж анх үзсэн ЭЗ-ийн онолч хэн бэ? (Ж.Кейнс)

4.Чөлөөт зах зээлийн тогтолцоонд хэний гаргасан шийдвэр илүү их нөлөөтэй вэ?

5.Үндэсний баялаг мөнгө юм гэж аль онолыг баримтлагчид үздэг вэ? (мерканталист)

6.Аливаа ЭЗ.т тавигддаг үндсэн асуудал нь юу вэ?

7.ЭЗ-чид аливаа асуудлыг судлахдаа ямар 2 түвшинд авч үздэг вэ?

8.Зах зээлийн үед төр ямар үүргүүдийг гүйцэтгэдэг вэ?

9.Хамтын үйлдвэрлэлийн өмч нь өмчийн аль хэв маягт хамаарах вэ?

10.Эд хөрөнгийг шууд мэдэлдээ байлгаж эдлэх боломжтой байхыг юу гэх вэ?

11.Хөдөлмөрийн бүтээмжийг тооцохдоо нийт гарцыг юунд харьцуулах вэ?

12.Тоног төхөөрөмжийн бүтээмжийг тооцохдоо нийт гарцыг юунд харьцуулах вэ?

13.Материалын бүтээмжийг тооцохдоо нийт гарцыг юунд харьцуулах вэ?

14.Үндсэн хүчин зүйлийн бүтээмжийг тооцохдоо нийт гарцыг юунд харьцуулах вэ?

15.Үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний өөрчлөлтөөс хамаарахгүй тогтвортой бйадаг зардлыг ямар зардал гэх вэ? Тогтмол зардал

16.Үйлдвэрлэлийн хэмжээний өөрчлөлтөөс хамааран тоо хэмжээ нь хувьсч байвал ямар зардал вэ? Хувьсах зардал

17.Сонирхлоороо нэгдсэн хүмүүсийн ерөнхий хэрэгцээг ямар хэрэгцээ гэх вэ?

18.Хэрэгцээ гэж юу вэ?

19.Нөөц баялагийг хэрхэн ангилдаг вэ?

20.Өмч гэж юу вэ?

21.Өмчлөгч гэж хэн бэ?

22.Хөдөлмөрийн бүтээмж гэж юу вэ ?

23.Зах зээлийн бүтцийг өрсөлдөөний байдлаар нь яаж ангилдаг вэ?төгс ба төгс бус

24.Бие биеэ орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг цөөн тооны үйлдвэрлэгчтэй зах зээлийг?……. олигополь

25.Нэг төрлийн таваарыг борлуулахыг сонирхсон олон тооны үйлдвэрлэгчтэй зах зээл ? монопольт өрсөлдөөн

26.Бүх буюу ихэнх үйлдвэрлэлийг хяналтандаа аваад бараа болон үйлчилгээний үнэнд нөлөөлөх боломжийг олсон зах зээлийн бүтцийг нэрлэ? Монополь

27.Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний ногдол хэмжээ болон борлуулах зах зээлээ хуваах тухай монополь хэлэлцээг юу гэх вэ? Картель

28.Бүтээгдэхүүнээ хамтран борлуулах ажлыг зохион байгуулах зорилготой монопольт нэгдлийг юу гэх вэ? Синдикат

29.Хамтын өмч, таваар үйлдвэрлэл ба борлуулалтын ерөнхий удирдлагын дор нэгдсэн  монополь нэгдлийг юу гэх вэ? Трест

30.Санхүүгийн нэгдмэл төвтэй үйлдвэрийн газруудын олон салбаруудын тогтолцоог юу гэх вэ? Концерн

31.Бие даасан аж ахуйн нэгжүүдийн хувь оруулсан өмч бүхий томоохон аж ахуйг юу гэх вэ? Корпораци

32.Зах зээлийг ямар бараа худалдаж байгаагаар нь яаж ангилдаг вэ? Бүт-ний,хүчин зүйлийн

33.Зах зээлийг харъяалал буюу байршлаар нь яаж ангилдаг вэ? Орон нутгийн,бүс нутгийн,үндэсний

34. Зах зээлийг харъяалал буюу салбараар нь яаж ангилдаг вэ?авто машины,компьютерийн гэх мэт

35.Худалдах шинжээр нь яаж ангилдаг вэ? Бөөний зах зээл,жижиглэнгийн

36.Зах зээлийг удирдан зохицуулах үүрэг бүхий субьектийг нэрлэ?төр зөсгийн газар

37.Эрэлт гэж юу вэ?

38.Эрэлтийн муруй гэж юу вэ?

39.Эрэлтийн хууль гэж юу вэ?

40.Эрэлтийн мэдрэмж гэж юу вэ?

41.Төрөлт асар их нэмэгдсэн нь эх барих үйлчилгээний эрэлтийг нэмэгдүүлжээ.Энэ тохиолдолд эрэлтэд ямар хүчин зүйл нөлөөлсөн байна вэ?

42.Орлого өсөхөд эрэлт нь нэмэгдэх барааг ямар бараа гэх вэ? Хэвийн болон онцгой

43.Дорд бараа гэж ямар барааг хэлэх вэ? Орлого өсөхөд эрэлт буурдаг бараа

44.Үнэ буурахад эрэлт нь буурч байдаг барааг ямар бараа гэх вэ? Гиффен

45.Орон сууцны үнэ өсөхөд цементийн үнэ өсөх үү буурах уу?

46.Нийлүүлэлт гэж юу вэ?

47.Нийлүүлэлтийн муруй гэж юу вэ?

48.Нийлүүлэлтийн хууль гэж ву вэ?

49.Үйлдвэрлэлд хэрэглэгдэх нөөцийн үнэ буурвал нийлүүлэлт өсөх үү буурах уу?

50.Үйлдвэрлэлийн технологид дэвшил гарвал нийлүүлэлт яаж өөрчлөгдөх вэ?

51.Үнэ тогтвортой байхад олон үйлдвэрлэгч байвал  нийлүүлэлт өсөх үү буурах уу?

52.Татварын өсөлт нийлүүлэлтэд яаж нөлөөлөх вэ?

53.Эрэлт нэмэгдвэл үнэ өсч,тоо хэмжээ яах вэ? өснө

54.Нийлүүлэлт нэмэгдвэл үнэ буурч тоо хэмжээ яах вэ? өснө

55.Эрэлт буурвал үнэ буурч тоо хэмжээ яах вэ? Буурна

56.Нийлүүлэлт багасвал үнэ тоо хэмжээ яаж өөрчлөгдөх вэ?

57.Эрэлтийн тоо хэмжээ нийлүүлэлтийн тоо хэмжээтэй яг тохирч байвал зах зээл дээр ямар үнэ тогтох вэ? Тэнцвэрийн үнэ

58.Худалдан авагчийн зах зээл гэж ямар нөхцлийг хэлэх вэ? Илүүдэл нийлүүлэлт байгаа үед

59.Барааны хомсдол буюу эрэлт их байгаа зах зээлийг ямар зах зээл гэх вэ? Худалдагчийн зах зээл

60.Эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийг тодорхойлогч мөнгөн үнэлэмжийг юу гэх вэ? үнэ

61.Зах зээлийн үед үнэ ямар үүргүүд гүйцэтгэдэг вэ?

62.Ямар үнийг цэс,лавлах,биржийн үнэлгээ, ханш зэргийн жагсаалтад бичсэн байдаг вэ? Нэрлэсэн үнийг

63.Үнийн төрлүүдийг нэрлэнэ үү?

 

 

 

 

 

 

Багаараа хамтран гүйцэтгэх,чадвар шалгах даалгавар

1.Доорх хүснэгтийг бөглөж  ЭЗ-ийн тогтолцооны хэв маягуудын ялгааг гаргана уу?

¹

Тогтолцооны хэв маяг

Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг эзэмших өмчийн хэлбэр

ЭЗ-ийн шийдвэр гаргах арга

Давуу тал

Сул тал

1

Чөлөөт ЭЗ-ийн тогтолцоо

 

 

 

 

2

Захиргаадалтын буюу ТТЭЗ-ийн тогтолцоо

 

 

 

 

3

Холимог ЭЗ-ийн тогтолцоо

 

 

 

 

4

Уламжлалт ЭЗ-ийн тогтолцоо

 

 

 

 

 

2.ЭЗ дахь төрийн оролцооны тухай доорх жишээг уншаад асуултын дагуу хариултаа хэлнэ үү?

2007 оны эцсээр С.Баярын ЗГ өргөн хэрэглээний барааны үнэ,ялангуяа гурилын үнийг бууруулна гэж амалж гурилын нэмэгдсэн өртгийн болон импортын татварыг тэглэжээ.Энэ талаар:

А.Дотоодын гурил үйлдвэрлэгчид

Б.Гурил импортлогчид

В.Тариаланчид

Г.Гурилан бүтээгдэхүүнийг хэрэглэгчид тус бүрийн байр суурь ямар байх вэ?Байр суурь тус бүрийн үндэслэлийг тодорхойлно уу?Яагаад ийм янз бүрийн байр суурь байна вэ?Та нар ямар байр суурьтай байна вэ?

3.Таны худалдан авч байгаа бараа үйлчилгээг үйлдвэрлэлийн хүчин зүйлийг ашиглан үйлдвэрлэдэг билээ.Үүнийг нотлохын тулд санал болгож байгаа бараануудыг үйлдвэрлэж зах зээлд хүргэхэд шаардлагатай нөөц баялагийг доорх хүснэгтийн дагуу жагсаан бичнэ үү?

            Талх                            Сурах бичиг                      Цамц                       Компьютер

Байгалийн нөөц

Хүний нөөц

Капиталын нөөц

Үйлдвэрлэл худалдаа эрхлэлт

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4.Хүснэгтэнд буй зах зээлийн бүтцийн төлөв байдлын харьцуулсан хүснэгтийг нөхөж бичнэ үү?

Зах зээлийн төлөв байдлын үндсэн шинжүүд

Чөлөөт өрсөлдөөний зах зээл

Төгс бус өрсөлдөөний зах зээл

Цэвэр монополь

Олигополь

Монопольт өрсөлдөөн

Бүтээгдэхүүн үйлдвэрлэгч пүүсүүдийн тоо

 

 

 

 

Бараа,үйлчилгээний ижил болон ялгаатай байдал

 

 

 

 

Үнийг хянах

 

 

 

 

Салбарт шинээр ороход учрах бэрхшээл

 

 

 

 

Үнийн бус өрсөлдөөн

 

 

 

 

 

 

 

 

5.Бүтээгдэхүүний үнэ нь цаг хугацаа,нутаг дэвсгэр,улирлын байдал зэргээс хамаарч өөрчлөгддөг.Эрэлт,нийлүүлэлтийн хуулийн тусламжтайгаар үнийн ялгааг тайлбарлана уу?

А.Тарвас нь нэгдүгээр сард наймдугаар сартай харьцуулбал илүү үнэтэй байдаг.

Б.Шинэ ургацын ногоо нь өмнөх жилийн ургацын ногооныхоос үнэтэй байдаг.

В.Лааз Кола ундаа наран шарлагын газарт дэлгүүр,супермаркетынхаас үнэтэй байдаг.

Г.Өвлийн хувцас 11-р сард 4-р сарынхаас илүү үнэтэй байдаг.

Д.Бензин шатахууны үнэ Улаанбаатар хот,аймгийн төвтэй харьцуулбал алслагдсан газруудад үнэтэй байдаг.


Comments

2023-02-07 -

Бичсэн: Аззаяа (зочин)

Bayrllaa

. Шууд холбоос


2023-02-07 -

Бичсэн: Аззаяа (зочин)

Hariu

. Шууд холбоос


2023-02-07 -

Бичсэн: Зочин

Хариу

. Шууд холбоос



Бичлэг: 7 » Нийт: 15
Өмнөх | Дараагийн


Сүүлийн бичлэгүүд

. дэлхийн 2-р дайн
. дэлхийн 2-р дайн
. 11-р ангийн Нийгмийн ухаан
. 11-р ангийн Нийгмийн ухаан
. 11-р анги нийгмийн ухаан ЭЗ сэдвийн тест
. 11-р ангийн Нийгмийн ухаан
. 11-р анги нийгмийн ухаан ЭЗ сэдвийн тест
. 11-р анги нийгмийн ухаан ЭЗ сэдвийн тест
. Хувьцаа
. Инфляци
. даалгавар
. Эдийн засгийн онол
. Амжилттай сурах 10 зарчим
. 11-р ангийн Нийгмийн ухаан
. (гарчиггүй)

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Зохиогчийн эрх

© Түүх нийгмийн ухааны хичээл




:-)
 
xaax