Ангилал: 11-р анги Нийгмийн ухаан
Эдийн засагАнги ......
Нэр .....................
1. Иргэн Дорж “ TOYOTA ” маркын шинэ суудлын автомашин авах сонирхолтой боловч мөнгөний боломж тааруугаас хуучивтар “MlTSUBUSHI “ маркын суудлын авмомашин авчээ. Энэхүү “TOYOTA” нь Доржийн хувьд юу байсан вэ?
a. Сонголт
b. Сонгогдоогүй боломжийн өртөг
c. Эрэлт
d. Нийлүүлэлт
2. Засгийн газар эдийн засгийн амьдралд аль болохоор бага оролцох ёстой гэж үзэн Laissez faire (“ хийх зүйлийг нь зөвшөөр “ гэсэн франц хэллэг ) зарсчмыг дэвшүүлсэн эдийн засгийн онолын чиглэл .......юм.
a. Меркантализм
b. Сонгодог эдийн засгийн ухаан
c. Физиократизм
d. Кейнсизм
3. Боломжит хувилбаруудаас сонгосон бараа, үйлчилгээг ямар түүхий эд, технологиор , хэнээр хийлгэх вэ ? гэдэг асуудал нь .........................-д хамаарна.
a. Хэнд зориулан үйлдвэрлэх вэ?
b. Юу үйлдвэрлэх вэ?
c. Яаж үйлдвэрлэх вэ ?
d. Аль алинд нь хамаарахгүй
4. Төрийн зохиуцуулалтаар эдийн засгийн үр өгөөжтэй хөгжлийг хангаж болно гэж анх үзсэн эдийн засгийн онолч хэн вэ?
a. К.Маркс
b. А.Смит
c. М.Фридман
d. Ж.Кейнс
5. Төр орлогоос нь хамааруулан ялгавартай татвар тогтоох, ажилгүйчүүд , хөдөлмөрийн чадвар тэжээгчээ алдагчдад тэтгэвэр, тэтгэмж үзүүлэх зэрэг олон талт нийгмийн арга хэмжээ, хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь .................үүрэг юм.
a. Эдийн засгийн амьдралд хууль, эрх зүйн үндсийг бүрдүүлэх.
b. Нөөцийг хуваарилах
c. Төгс өрсөлдөөн өрнөх таатай нөхцлийг бүрдүүлэх
d. Орлогыг дахин хуваарилах
e. Эдийн засгийг тогтворжуулах
6. Яаж –хэнд –юуг ? гэдэг асуудал нь .....................тонтолцоонд илүү хамаарах асуудал юм ?
a. Чөлөөт зах зээлийн
b. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
c. Холимог эдийн засаг
d. Уламжлалт эдийн засаг
7. Чөлөөт эдийн засгийн тогтолцоонд ямар хандлагыг гол болгон хэрэглэдэг вэ?
a. Төрийн зохицуулалт
b. Үл үзэгдэгч гар
c. Төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцоо
d. Уламжлалт туршлага , зан заншилдаа тулгуурласан тогтолцоо
8. Монгол улс бусад улсаас худалдан авсанаасаа илүү “Made in Mohgolia” барааг тэдэнд зарах ёстой .Эдийн засгийн ямар онолыг баримтлагчид хэлэх байсан .
a. Мерканмщтализм
b. ингэж Физиократизм
c. Сонгодог эдийн засгийн ухаан
d. Кейнсизм
9. Чөлөөт зах зээлийн тогтолцоонд хэний гаргасан шийдвэр илүү их нөлөөтэй вэ ?
a. Эдийн засгийн төлөвлөгөө боловсруулагчидын
b. Засгийн газрын
c. Сайн дурын солилцоонд оролцогч худалдагч
d. Аж ахуй эрхлэгчидийн
10. Инженер Д.Цогтсайхан үйлдвэрлэлийн шат дамжлагыг хялбаршуулах цөөлсөн суурь машин зохион бүтээж зохиогчийн эрхийн патент авчээ. Энэ нь өмчийн илрэх ямар хэлбэр вэ?
a. Биет байдал
b. Биет бус байдал
c. Аль аль ч биш
d. Аль аль нь зөв
11. Өмч хувьчлалын зорилгод хамаарахгүй зүйл аль нь вэ?
a. Эдийн засгийн бүтцийг өөрчлөн шинэчлэх
b. Хувийн секторыг бий болгох
c. Үндэсний хөрөнгөлөг бүлгийг бий болгох
d. Улсын төсвийн санг арвижуулах
12. Үйлдвэрлэлийн нийт зардал нь дараах элементээс бүрдэнэ
a. R=R 1+ R2+R3
b. R=T3+X3
c. TR (Q) =P+ Q
d. Аль аль нь биш
13. Аль нь үйлдвэрлэлийн зардлыг илүү бүрэн тодорхойлж байна вэ ?
a. Бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээ явуулхын тулд ажиллах хүч , түүхий эд худалдан авах.
b. Үйлдвэрийн барилга , тоног төхөөрөтжийн элэгдлийн шимтгэтэл, материалын орцууд
c. Аж ахуй эрхлэхэд шаардлагатай эдийн засгийн нөөцийг худалдан авхад төлж буй мөнгөн төлбөр.
d. Тээвэр , дулаан , цахилгаан ,татвар, даатгалын төлбөр
14. Аль нь зөв бодомж вэ? Хөдөлмөрийн бүтээмжийг тооцохдоо нийт гарцыг .....д харьцуулж тодорхойлдог .
a. Хөдөлмөрийн юмуу , материалын зардалд
b. Ажилсан хүн цаг юмуу хүний тоонд
c. Материалын зардалд
d. Хүчин зүйлийн зардалд
15. Гар утас хүний ямар хэрэгцээнд хамаарах вэ ?
a. Оршин амь зуух болон материаллаг хэрэгцээ
b. Анхдагч хэрэгцээ болон оюун санааны хэрэгцээ
c. Соёлын хэрэгцээ болон хувийн хэрэгцээ
d. Тансаг зүйлийн хэрэгцээ болон нийгмийн хэрэгцээ