Ангилал: даалгавар
Дараах өгөдлийг зөв тохируулна уу?1 | Эрэлт | А | Барааны зах зээлийн үнэ,үйлдвэрлэгчийн нийлүүлж байгаа барааны тоо хэмжээний хоорондын харьцаа |
2 | Эрэлтийн муруй | Б | Барааны үнэ өөрчлөгдөхөд эрэлтийн тоо хэмжээний хоорондын хамаарал |
3 | Эрэлтийн мэдрэмж | В | Худалдан авах чадвараар баталгаажсан хэрэгцээ |
4 | Нийлүүлэлт | Г | Эдийн засгийн нэг үзүүлэлт нэг нэгжээр өөрчлөгдөхөд түүнийг дагалдан нөгөө үзүүлэлт өөрчлөгдөх зүй тогтол |
5 | Нийлүүлэлтийн муруй | Д | Тодорхой хугацааны турш тухайн зах зээлд үйлдвэрлэгчдийн борлуулахыг санал боолгосон бөгөөд хангаж чадах барааны тоо хэмжээ |
|
Дараах үгнүүдийг зөв байрлуулж өгүүлбэр зохио?
нэмэгдэнэ байхад гарвал барааны дэвшил үнэ тухайн нийлүүлэлт технологид түүний үйлдвэрлэлийн тогтвортой
Дараах асуултанд хариулна уу?
Төрөөс цэвэр ус үйлдвэрлэдэг компаниудад дэмжлэг үзүүлэхийн тулд татварын хувь хэмжээг бууруулжээ. Ингэснээр тухайн компаны үйлдвэрлэлийн зардалд өөрчлөлт гарах уу? яагаад?мөн цэвэр усны нийлүүлэлт өсөх үү? буурах уу?
Бодлого.Бэх нь үзэгний хувьд хослох бүтээгдэхүүн бөгөөд тосон бал нь үзэгний орлох бүтээгдэхүүн болно.Хэрэв тосон баланд ноогдох татварыг нэмэгдүүлбэл үзэг ба бэхний үнэ,хэрэглээ хэрхэн өөрчлөгдөх вэ?