Түүх нийгмийн ухааны хичээл
2015-01-23
дэлхийн 2-р дайн

Ангилал: 9-р анги Түүх

 Дэлхийн хоёрдугаар дайн

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Дэлхийн хоёрдугаар дайн

WW2Montage.PNG
Дээрээсээ цагийн зүүний эргэлтээр: Холбоотны цэргүүд цөлд; Япон цэргүүд Хятадын иргэнийг амьдаар нь булж байна; Зөвлөлтийн армийн довтолгоо; Японы нисэх онгоц тээвэрлэгч дээрээс онгоц хөөрөх гэж байна; Зөвлөлтийн цэргүүд Берлинд байлдаж байна; Германы шумбагч онгоцууд довтолж байна.

Огноо

1939 оны 9 сарын 1 – 1945 оны 9 сарын 2

Байрлал

Европ, Номхон далай, Зүүн өмнөд Ази, Ойрхи Дорнод, Газар дундын тэнгис, Африк

Үр дагавар

Холбоотнуудын ялалт. Нэгдсэн Үндэстний байгууллага байгуулагдсан. АНУ ба ЗСБНХУ хоёр гүрэн маш хүчирхэгжсэн. Холбоотнуудын колониудын тусгаар тогтнол. Европын улсууд АНУ, ЗСБНХУ-ын холбоотнууд болж хоёр хэсэгт хуваагдаж, Хүйтэн дайны эхлэл тавигдсан. Герман хоёр хэсэгт хуваагдсан.

Байлдагч талууд

Flag of the United Kingdom.svgИх Британи
Flag of France.svgФранц
Flag of the Soviet Union.svgЗөвлөлт Холбоот Улс
US flag 48 stars.svgАмерикийн Нэгдсэн Улс
Flag of the Republic of China.svgБүгд Найрамдах Хятад Улс
бусад

Flag of the NSDAP (1920–1945).svgГерман
Flag of Italy (1861-1946).svgИтали
Merchant flag of Japan (1870).svgЯпон
бусад

Удирдагчид

Flag of the United Kingdom.svgУинстонн Черчилль
Flag of France.svgШарль де Голль
Flag of the Soviet Union.svgИосиф Сталин
US flag 48 stars.svgФранклин Рузьвелт
Flag of the Republic of China.svgЧан Кайши
бусад

Flag of the NSDAP (1920–1945).svgАдольф Гитлер
Flag of Italy (1861-1946).svgБенито Муссолини
Merchant flag of Japan (1870).svgТоожоо Хидэки
бусад

Хохирол

Цэргийн хохирол:
үхсэн 14,000,000 гаруй
Энгийн иргэд:
үхсэн 36,000,000 гаруй
Нийт хохирол:
50,000,000 гаруй

Цэргийн хохирол:
үхсэн 8,000,000 гаруй
Энгийн иргэд:
үхсэн 4,000,000 гаруй
Нийт хохирол
үхсэн 12,000,000 гаруй

Дэлхийн хоёрдугаар дайн,[1] нь 1939-1945 үргэлжилсэн энэхүү дайн нь дэлхий дахины томоохон зөрчил байсан бөгөөд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан билээ[2]. Төд удалгүй дэлхийн агуу хүчнүүдийг хуримтлуулсан энэ дайнд улс оронууд 2 хэсэгт хуваагдсан нь Холбоотнууд болон Тэнхлэгийнхэн байлаа. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80% шахам оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 60-аас илүү сая хүн амь үрэгдсэний ихэнхи нь энгийн иргэд байсан ба нийт хүн амын 2.5% нь байжээ[3].Энэ дайн нь 1939 оны 9 сарын 1нд Герман улс Польш руу довтолсоноор эхэлсэн юм. Герман улсын дайн зарласаныг илтгэх дараагийн үйлдэл нь Франц болон Их Британи,түүний холбоотон улсууд руу довтолсон явдал байв. Энэ бүхний шалтгаан нь Европд агуу том улс байгуулах байсан ба 1939 оны сүүлээс 1941 оны эхэн үе хүртэл хийсэн дайн тулаандаа Европийн ихэнх нутгийг эзэлж чадаад байсан юм. Хэдий тийм боловч Их Британи болон түүний холбоотон улсууд Тэнхлэгийнхэнтэй тэмцэх гол хүч болж Өмнөд Африкд хүчтэй тулаан хийсээр байв.1941 оны 6 сард Европын Тэнхлэгийн улсууд ЗХУ руу довтолсоноор,дайнд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болох ЗХУ-ыг татан оруулсан хэрэг байсан юм. 1941 оны 12 сард Япон улс Номхон Далайд орших АНУ болон Европийн харьяа руу дайрсанаар,хурдан хугацаанд тэр хэсгийн газар нутгийг ихээр нь эзэлж чадсан байна. Тэнхлэгийнхэн газар нутаг эзэлж урагшлах байдал нь 1942 онд,Япон улсын удаа дараа хүлээсэн далай дээрх тулаан, Европын Тэнхлэгийн улсуудын Өмнөд Африкт хүлээсэн ялагдалаас болон Сталинград дахь тулаанаас болж зогссон юм.1943 онд Герман улсын Зүүн Европд хүлээсэн ялагдал, Холбоотнуудын Фашист Итали руу довтолсон довтолгоо болон АНУын Номхон Далайд байгуулсан ялалтаас болж Тэнхлэгийн улсууд санаачлагаа алдаж, бүх фронтоо татах санаачлага барьж эхэлсэн юм.1944 онд ЗХУ, Герман болон түүний холбоотон улсуудад алдсан газар нутагаа эргүүлэн авч байхад Өрнөд Холбоотнууд Франц улсыг чөлөөлж байв.Европд энэ дайн нь Берлинийг ЗХУ ын мөн Польш улсын цэргүүд эзэлж авсанаар Герман улсын болзолгүй бууж өгсөнөөр 1945 оны 5 сарын 9нд дууссан юм.Харин АзиЯпон улс АНУ-ын довтолгооноор Усан флотоо алдсаны дараа 1945 оны 8 сарын 15нд бууж өгөх саналыг хүлээн зөвшөөрсөнөөр, дайн дууссан байна.

Дайны өмнөх байдал

Дэлхийн нэгдүгээр дайнд ялагдсан Германы эзэнт гүрэн Версалийн гэрээнд гарын үсэг зурсан байв[4]. Энэ гэрээгээр Герман нь нилээд хэмжээний газар нутгаа алдаж, ихээхэн хэмжээний төлбөр төлсөн ба дээр нь хязгаарлагдмал армитай байх үүрэг хүлээсэн байна. 1917 онд Орост гарсан хувьсгалаар ЗХУбий болж, удалгүй Сталины удирдлагад оров. Италид, Бенито Муссолини төрийн эрхэнд гарсан ба "Шинэ Ромын эзэнт гүрнийг байгуулна" гэж тунхаглав[5]. Хятадад Гоминданы нам Хятадын Коммунист намтай нэгдэн тус улсад ноёрхож байсан жижиг цэргийн эрхтнүүдтэй байлдаж байсан боловч, удалгүй хоёр холбоотон хоорондоо дайтаж эхэлжээ. 1931 оноос Японы эзэнт гүрний милитаристууд иргэний дайнд нэрвэгдсэн Хятадад хяналтаа тогтоож эхлэв[6].

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/00/Reichsparteitag_1935_mod.jpg/220px-Reichsparteitag_1935_mod.jpg

http://bits.wikimedia.org/static-1.23wmf16/skins/common/images/magnify-clip.png

Германы явган цэргүүд, 1935

Адольф Гитлер 1933 онд Германы төрийн эрхэнд гарч, Герман улсыг зэвсэглэж эхэлсэн байна[7]. Франц, Их Британи, Итали зэрэг улсууд Германы энэхүү үйлдэлд ихээхэн түгшсэн ба 1935 онд Франц-Италийн Германы эсрэг холбоотон болох хэлэлцээр байгуулагдсан байна. Уг хэлэлцээрээр Итали нь Этиопид хяналтаа тогтоох эрхтэй болжээ[8]. Энэ үед Герман Версалийн гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдэв. Германы эсрэг Их Британи, Франц, Итали хамтран Стресагийн гэрээг байгуулав. ЗХУ ба Францын хамтарсан гэрээг бас энэ үед байгуулсан байна.

Энэ үед Үндэстнүүдийн Лиг тодорхой үүрэг гүйцэтгэж чадаагүй байна[9][10]. 1935 оны 6 сард Их Британи Герман хоёр усан цэргийн флотын хэмжээг харилцан тохирсон гэрээ байгуулав. 1935 оны 8 сард АНУ Европ ба Азид болж буй үйл явдалд төвийг сахих байр суурьтай байгаагаа зарлав[11]. 10-р сард Итали Этопийг эзлэж, мөн Герман Австрийг эзлэх санаархалд тавьсан хоригоо цуцлав[12].

1936 оны 3-р сараар Гитлер Версалийн гэрээнээс албан ёсоор гарлаа. Үүнд Европийн улсууд хориг тавьж чадсангүй[13]. Испанид иргэний дайн эхлэхэд Герман ба Итали нь Франциско Франкогийн Испанийн националистуудыг дэмжсэн ба нөгөө талд нь Зөвлөлтүүдийн дэмжлэг бүхий Испани Бүгд Найрамдахчууд байсан байна. Хоёр талууд энэ дайнаар шинэ зэвсэг, дайны тактикаа туршжээ[14]. 1939 оны эхээр Франкогийн тал дайнд ялж Испанийн иргэний дайн дуусав.

1939 оны 10 сард Герман, Итали хоёр "Ром-Берлинийн тэнхлэг" гэсэн холбоо байгуулав. Нэг сарын дараа Герман ба Японы хооронд ЗХУ-ын эсрэг буюу коммунизмын эсрэг хандсан "Коминтерний эсрэг гэрээ" байгуулж, жилийн дараа энэ гэрээнд Итали мөн нэгдсэн байна. Хятадад Гоминдан ба Коммунист намууд галаа зогсоон Японы эсрэг нэгдсэн фронт байгуулах боллоо[15].

Цаг хугацаа

Энэ дайн нь 1939 оны 9 сарын 1 нд Германи улс Польш руу довтолсоноор эхэлсэн ба 2 хоногийн дараа Франц болон Их Британи улсудГерманид дайн зарласан юм. Дайны эхлэлийн өөр нэг он тоолол нь бол 1937 оны 7 сарын 7 нд эхэлсэн Хятад-японы хоёрдугаар дайны дайн билээ. Бусадаараа Их Британиы түүхч А.Ж.П.Тайлорын дэвшүүлсэн санааг дагадаг бөгөөд тэр нь Зүүн Азид өрнөж байсан Хятад-японы хоёрдугаар дайн болон Европд өрнөж байсан Европ,түүний колони орнуудын хоорондох Европын Хоёрдугаар дайн нэгдсэн гэх явдал юм.Хоёр дайн 1941 онд нэгдсэнээр дэлхий дахины нэгэн томоохон зөрчил болсон бөгөөд дайн 1945 он хүртэл үргэлжилсэн билээ. Дайн дууссан хугацааг дэлхий дахинд тогтсон хугацаа байддаггүй. 1945 оны 9 сарын 2 нь буюу Японы албан ёсоор бууж өгсөн өдөр гэхээсээ илүү Номхон далайд Японыг ялсан 1945 оны 8 сарын 14 нд дайн дууссан гэж үздэг. Харин зарим Европын түүхчид 1945 оны 5 сарын 8 нд Болзолгүй бууж өгөх баримтанд Германи-ы тал гарын үсэг зурсанаар дууссан гэж үздэг байна. Хэдий тийм боловч Япон улстай найрамдалтай байх Олон улсын бичиг баримтанд 1951 он хүртэл гарын үсэг зураагүй байсан юм.

Дайны тойм

Европ дахь дайн

http://upload.wikimedia.org/wikipedia/mn/thumb/c/c4/Hitlermusso.jpg/150px-Hitlermusso.jpg

http://bits.wikimedia.org/static-1.23wmf16/skins/common/images/magnify-clip.png

Гитлер ба Муссолини

1939 оны 9 сарын 1-нд, Адольф Гитлер ба Нацист намаар удирдуулсан Германчууд Дэлхийн нэгдүгээр дайнд алдсан газар нутгаа эргүүлж авах гэж ЗСБНХУ-тай байгуулсан нууц гэрээний дагуу Польш руу довтоллоо. ЗСБНХУ нь 9 сарын 17-нд энэ түрэмгийлэлд оролцож эхэлсэн юм]][16]. Үүний хариуд Их Британи, Австрали, Шинэ Зеланд, Франц есдүгээр сарын 3-нд Германд дайн зарласан юм[17]. Өмнөд Африк (9 сарын 6-нд) ба Канад (9 сарын 10-нд) дээрх улсуудыг даган дайн зарлав. Герман нь Блицкриг буюу “цахилгаан дайн” гэдэг тактикийн дагуу Польшийг 5-хан долоо хоногийн дотор эзлэв. Зөвлөлтүүд мөн Польшийн тодорхой хэсгийг өөртөө нэгтгэсний дараа, Балтийн орнууд руу довтолсон байна. Өвлийн дайн буюу Финлянд 4 сар тулалдсаны эцэст Москватай энхийн гэрээ байгуулав[18]. 1940 оны дундуур ЗСБНХУ өөрийн эзэлсэн Балтын орнууддаа зөвлөлт маягийн дэглэм тогтоов[19]. Герман 1940 онд Норвеги, Голланд, Бельги, Францыг, 1941 онд Югослав, Грекийг довтолж, түргэн хугацаанд маш олон ялалт байгуулсан юм[20][21]. Эхлээд Италийн цэрэг, сүүлд нь Германий цэргүүд хойд Африкт байсан Британий цэргүүд рүү довтложээ[22]. 1941 оны зун гэхэд Герман нь Франц ба Баруун Европын ихэнх хэсгийг өөрийн эрх мэдэлдээ авсан байлаа. Харин Британийг Хатанх хааны агаарын цэргийн хүчин, Хатан хааны усан цэргийн флотын эсэргүүцлийн улмаас тийм амар дийлж чадсангүй[23][24].

Гитлер нь дараа нь 1941 оны 6 сарын 22-ндБарбарос төлөвлөгөө”-ний дагуу гэнэтийн дайралтаар ЗСБНХУ-ыг довтлов. Зөвлөлтийн нутаг руу маш гүнзгий нэвтрэн орж, 1941 оны сүүлч гэхэд Москвад тулав[25]. Зөвлөлтүүд Алс Дорнодоос буюу Манжго Зөвлөлтийн хил орчимд нөөцөлсөн цэргээ татан, сөрөг давшилтанд оржМосквагийн тулалдаанд ялалт байглууж[26]. Сталинградын тулаан (19421943)-д Германы 6 дугаар армийг буулгаж аван[27], Курскийн тулаанд Германчуудыг бут цохин, Ленинградын бүслэлтийг сэтлэв[28]. Дараа нь Улаан арми ухарч байсан Вермахтийг Берлин хүртэл хөөн, Берлиний тулалдаанд яллаа. Яг энэ үед Гитлер газар доорх байрандаа 1945 оны 4 сарын 30-нд шинээр суусан эхнэр Эва Браунтайгаа хамт амиа хорлолоо.

Энэ үед барууны холбоотнууд хойд Африкийг 1940-өөс 1943 оны хугацаанд амжилттай хамгаалж, 1943 онд Италийг эзлэж[29], 1944 онд Нормандид буусан 132,500 цэргийн тусламжтайгаар Францыг чөлөөлөв[30][31]. Германтай тулалдсаар ирсээр барууны холбоотнууд Райн мөрнийг гатлан Зөвлөлтийн цэрэгтэй Германий дундуур урсах Элба мөрөн дээр уулзав.

Европ дахь дайны туршид 6 сая еврейчүүд, цыганууд, славянууд, коммунистууд, ижил хүйстнүүд, тахир дутуу зэрэг хүмүүс Нацист Германий төрөөс зохион байгуулсан хядлагад өртөж амь насаа алджээ.

Ази Номхон далай дахь дайн

1937 оны 7 сарын 7-нд Японы эзэнт гүрэн Хятад руу довтоллоо[32]. Австрали ба АНУ нь үүний хариуд Япон руу гаргах төмрийн экспортод хориг тавив. 1940 оны 9 сарын 27-нд Герман, Италитай 3 улсын гэрээнд гарын үсэг зурав. АНУ-тай хийх хэлэлцээр бүтэмжгүй болсон учраас, Япончууд 1941 оны 7 сарын 24-нд Энэтхэг-Хятадын хойг руу довтоллоо[33]. Энэ нь АНУ, Их Британи, Голланд зэрэг улсуудыг Япон руу гаргах газрын тосны экспортоо хаахад хүргэлээ.

Япон нь бараг нэгэн зэрэг Америкийн усан цэргийн төв бааз байрлаж байсан Пэрл Харбор]][34], Тайланд, Их Британий эзэмшил болох Хонгконг, Малайз руу халдлаа[35]. Энэхүү халдлага нь барууны цагаар 1941 оны 12 сарын 7-нд болсон юм. Үүний маргааш АНУ-ын мэдэл дэх Филиппин рүү довтолж, амархан ялалт байгуулжээ. 12 сарын 11-нд Герман ба Итали 2 гүрэн АНУ-д дайн зарлалаа. 12 сарын 15-нд Германчууд Их Британи ба Голландын эзэмшлийн Брунейд халдлаа. Япончууд Турк дахь баазаасаа тэр хавийн холбоотнуудын эзэмшил рүү довтолж эхэлсэн байна.

Зүүн Өмнөд Азид ба Номхон Далайд Япончууд маш их амжилт олсон. Бирмийн ихэнх, Голландын эзэмшил дэх Зүүн Өмнөд Ази, Австралийн Шинэ Гвиней, Британий Соломоны арлууд Японы хүчинд ялагдлаа[36].

Япончуудын дайралтыг Шүрэн тэнгисийн тулалдаанд зогсоож, тэдний усан цэргийн хүчинг Холбоотнууд ба Япончуудын хоорондох анхны тулаанд Шинэ Гвинейгээс буцаав. Үүнээс 1 сарын дараа Японы усан цэргийн флотыг Мидуэйн тулаанд бут цохив. Энэхүү тулалдаанд Япончууд Америкын усан онгоцны флоттой тулалдаж байх явцдаа 4 ширхэг нисэх онгоц хөөргөгч усан онгоцоо алдав (Америкчууд нэгийг алдсан). Газар дээр Япончууд Милний булангийн тулалдаанд ялагдаж, холбоотнууд Соломоны аралд цэргээ явуулах болсоны улмаас Гуадалканалын тулалдаанаас цэргүүдээ татаж авлаа. Холбоотнууд дараа нь Номхон далайг Япончуудаас чөлөөлөхийн тулд “Арлаас арал рүү үсрэх” тактик хэрэглэх болов. Дараа нь АНУ ба Австралийн хүчин төв номхон далай руу довтолж, тусгаарлахын өмнө нь Японы чухал бааз байрлаж байсан Рабаулыг тусгарлалаа. Япончууд 1944 онд Филлипины тэнгисийн тулалдаан, Лейтэгийн булангийн тулалдаан гэсэн том хэмжээний далайн тулалдаанд ялагдал амслаа. Холбоотнууд тэгээд эхлээд Мариана, дараа нь Филлипин зэрэг Японы эх нутаг хүртэлх газрууд руу довтолж[37], В-29 зэрэг бөмбөгдөлтийн онгоцыг хөөргөх боломжтой баазуудыг байгуулж эхлэв. 1945 онд Иво Жима, Окинава зэрэг чухал газрууд руу довтлов[38]. Энэ хугацаанд холбоотнуудын шумбагч онгоцнууд бага багаар Япон руух түүхий эд, газрын тосны хангамжийг бөглөж байв[39].

1945 он буюу дайны сүүлийн жилд АНУ-ын агаарын цэргийн хүчин Японыг бөмбөгдөж эхлэв. 1945 оны 8 сарын 6-нд Америкчууд Хирошимад, 8 сарын 9-нд Нагасакид атомын бөмбөг дэлбэлж, үүний эцэст 1945 оны 8 сарын 14-нд Япон улс албан ёсоор бууж өглөө[40].

БНМАУ-ын оролцоо

Гол өгүүллэг: Халхын голын байлдаан

Гол өгүүллэг: 1945 оны чөлөөлөх дайн

Дайны үед Монгол нь Хорлоогийн Чойбалсангийн коммунист засаглалд удирдуулж байсан бөгөөд ЗСБНХУ-тай маш нарийн холбоотой байв. Монголын арми Улаан армитай олон удаа цуг байлдаж байсан. 1939 онд Хятадын хойд зүгт байрлаж байсан Японы цэргүүд Зүүн Монголд халдахад Монгол ба Японы хоорондох тулалдаан эхэлжээ. Үүний хариуд Георгий Жуковаар удирдуулсан ЗСБНХУ ба БНМАУ-ын хамтарсан хүчин Япончуудыг бут цохиж[41], үүний үр дүнд Япон улс БНМАУ-ын “нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал” гэгчийг хүлээн зөвшөөрсөн гэрээнд гарын үсэг зурав[41]. Япон нь үүний дараа Монголыг эзлэхийг оролдоогүй ч, Монголын хилийн орчимд багагүй цэрэг байрлуулахаар болов. ЗСБНХУ өөрийн цэргээ, Европ руу татсаны дараа Монголын хүчин стратегийн хувьд илүү чухал болов. Дайны сүүлийн өдрүүдэд буюу 1945 оны 8 сарын 10-нд Монгол нь албан ёсоор Японд дайн зарлаж, Зөвлөлтийн цэргүүдтэй хамт японы эзэмшилд байсан хойд хятадыг чөлөөлөх үйл ажиллагаанд оролцов.

Үүнээс гадна БНМАУ нь Зөвлөлтийн цэргийн хүчид багагүй хэмжээний дэмжлэг, тусалцаа үзүүлж байв. Фронтод ХАНДИВ цуглуулах үйл ажиллагаа орон даяар өрнөж, мал, мах, арьс шир түүхий эд, хувцас хунар, бэлэн мөнгө, алт зэргийг хандивлав. Зөвхөн 1942 оны эцсээр Москвад 236 вагон галт тэрэгний 4 цуваа бэлэг хүргэж өгөхөд нэхий дээл, эсгий гутал, үстэй хантааз тус бүр 30,000 ширхэг, хүнсний зүйл 600 тн байсны дотор 27,000 шахуу зээрийн мах байв. Монголчууд бэлнээр 2.5 сая төгрөг, 100,000 ам. Доллар, 300 кг алт өгснөөр “Хувьсгалт Монгол” танкийн бригадыг 53 танктай, түүний дотор 32 алдарт Т-34 танктайгаар байгуулсан нь Зөвлөлтийн танкын Гвардын 1-р армийн бүрэлдэхүүнд орж тулалдсаар Берлин хүрчээ. Мөн энэ мөнгөөр “Монгол ард” нисэх хүчний эскадриль байгуулсан байна. Дайны жилүүдэд Монголын ард түмэн улаан цэрэгт 485,000 морь худалдаж, 32,000 агт бэлэглэв. Нийтийн дайсны эсрэг тэмцэлд Монголчууд өөрийн бүхий л бололцоогоороо оролцсоны илрэл нь энэ билээ.

Дайны дараа

Олон улсын энх тайваныг сахиулахын тулд[42] Холбоотнууд 1945 оны 10 сарын 24-нд Нэгдсэн Үндэстний байгууллагыг байгуулав[43].

Дайн дуусахаас өмнө ЗХУ ба Холбоотнууд Дэлхийг шинээр таллан хувааж[44], өөрсдийн нөлөөллийн бүсээ тогтоосон байна[45]. Европ тив коммунист ба капиталист болон хуваагдаж, Германыг хоёр тусдаа улс болгов. Азид АНУ нь Япон ба Японы эзэсшилд байсан Номхон далайн бүс нутагт хяналтаа тогтоож, ЗХУ Сахалин ба Курилын арлуудыг өөртөө нэгтгэв. Японы хараанд байсан Солонгосыг хоёр хуваалаа. Мөн АНУ толгойлсон цэргийн эвсэл болох НАТО, ЗХУ-ын толгойлсон Варшавын гэрээ байгуулагдаж, Хүйтэн дайн эхэлжээ[46].

Хятадын эх газарт Хятадын Коммунистууд ноёрхолоо тогтоож, БНХАУ-г байгуулав. Тайваны арал дээр Гоминдан намынхан Бүгд Найрамдах Хятад Улсыг байгуулав. Грект иргэний дайн дэгдэж, коммунистууд ялагдан Хааны арми ялалт байгуулав. Эдгээр дайн дөнгөж дууссаны дараа Солонгосын хойг дээр дайн эхлэв.

Эдгээр дайнуудын дараагаар колонийн дэглэм задарч, улс орнууд тусгаар тогтнож эхлэв.

Эдийн засаг дэлхийн бүс нутгуудад харилцан адилгүй сэргэсэн байна. Баруун Германы эдийн засаг 1950 он гэхэд дайны өмнөх төвшнөөс хоёр дахин өндөр болов[47]. Итали мөн богино хугацаанд сэргэж, тогтворжлоо[48]. Их Британийнх дайны дараа нилээдгүй хугацаанд сэргээгүй байна[49][50]. Францынх богино хугацаанд сэргэж, орчин үежжээ[51]. ЗХУ эдийн засаг дайны дараа маш богино хугацаанд эрчимтэй нэмэгдсэн байна[52]. Азид Японы эдийн засаг эрчимжин, 1980 он гэхэд Дэлхийн хүчирхэг эдийн засаг болон хувирсан байна[53]. Хятад 1953 онд дайны өмнөх төвшинд хүрсэн байна[54]. Дайны төгсгөлд АНУ нь Дэлхийн аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний талыг үйлдвэрлэдэг байсан ч, 1970 он гэхэд аажим энэ байдлаа алдаж эхэлжээ[55].

Хор уршиг, нөлөө

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e7/Ebensee_concentration_camp_prisoners_1945.jpg/220px-Ebensee_concentration_camp_prisoners_1945.jpg

http://bits.wikimedia.org/static-1.23wmf16/skins/common/images/magnify-clip.png

Хорих лагерийн хоригдлууд. Австри, 1945

Энэхүү дайнд 60 сая хүн үрэгдсэний 20 сая нь цэрэг, 40 сая нь энгийн иргэд байв[56][57][58]. ЗХУ 27 сая орчим хүнээ алдсан нь тус дайнд үрэгдэгсдийн тал нь болжээ[59]. Нийт хүний хохирлын 85% нь Холбоотнуудад (ихэнхи нь ЗХУ ба Хятад), 15% нь Тэнхлэгийнхэнд ноогдоно. Хорих лагерт 12 сая хүн[60], 1.5 сая хүн бөмбөгдөлтөнд, Европт 7 сая, Хятадад 7.5 сая хүн бусад шалтгаанаар нас баржээ[61].

Европ ба Азийн маш их нутаг сүйрч, сэргээн босгоход маш олон жил шаардсан ба өнөөг хүртэл үргэлжилсэн улс төр, нийгэм, эдийн засаг ба технологийн хор хөнөөл, томоохон дэвшилийг үүсгэсэн байна.

Оролцсон улсууд

Холбоотнууд

Он сар өдөр нь дайн зарласан өдөр болно.

Flag of Poland.svgПольш: 1939 оны 9 сарын 1 Flag of Australia.svgАвстрали: 1939 оны 9 сарын 3 Flag of New Zealand.svgШинэ Зеланд: 1939 оны 9 сарын 3 Flag of the United Kingdom.svgИх Британи: 1939 оны 9 сарын 3 (& Энэтхэг, Крауны колониуд) Flag of France.svgФранц: 1939 оны 9 сарын 3 Flag of Nepal.svgБалба: 1939 оны 9 сарын 4 Flag of South Africa 1928-1994.svgӨмнөд Африк: 1939 оны 9 сарын 6 Canadian Red Ensign 1957-1965.svgКанад: 1939 оны 9 сарын 10 Flag of Norway.svgНорвеги: 1940 оны 4 сарын 9 Flag of Belgium.svgБелги: 1940 оны 5 сарын 10 Flag of Luxembourg.svgЛюксембург: 1940 оны 5 сарын 10 Flag of the Netherlands.svgНидерланд: 1940 оны 5 сарын 10 Flag of Greece.svgГрек: 1940 оны 10 сарын 28 Flag of the Kingdom of Yugoslavia.svgЮгославын Вант Улс: 1941 оны 4 сарын 6 Flag of the Soviet Union.svgЗөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс: 1941 оны 6 сарын 22 Tuvan People's Republic flag 1933-1939.pngТанну Тува: 1941 оны 6 сарын 25 Flag of Panama.svgПанам: 1941 оны 12 сарын 7 Flag of Costa Rica.svgКоста Рика: 1941 сарын 12 сарын 8 Flag of the Dominican Republic.svgБүгд Найрамдах Доминикан Улс: 1941 оны 12 сарын 8 Flag of El Salvador.svgСалвадор: 1941 оны 12 сарын 8 Flag of Haiti.svgХайти: 1941 оны 12 сарын 8 Flag of Honduras.svgГондурас: 1941 оны 12 сарын 8 Flag of Nicaragua.svgНикарагуа: 1941 оны 12 сарын 8 US flag 48 stars.svgАмерикийн Нэгдсэн Улс: 1941 оны 12 сарын 8 Flag of the Republic of China.svgБүгд Найрамдах Хятад Улс: 1941 оны 12 сарын 9 Flag of Guatemala.svgГватемал: 1941 оны 12 сарын 9 Flag of Cuba.svgКуба: 1941 сарын 12 сарын 9 Flag of Czechoslovakia.svgЧехословак: 1941 оны 12 сарын 16 Flag of Peru.svgПеру: 1942 оны 2 сарын 12 Flag of Mexico.svgМексик: 1942 оны 5 сарын 22 Flag of Brazil.svgБразил: 1942 оны 8 сарын 22 Flag of Ethiopia.svgЭтиоп: 1942 оны 12 сарын 14 Flag of Iraq (1921–1959).svgИрак: 1943 оны 1 сарын 17 (1941 онд холбоотнуудад эзлэгдсэн) Flag of Bolivia.svgБоливи: 1943 оны 4 сарын 7 Iran flag with emblem 1964-1979.pngИран: 1943 оны 9 сарын 9 (1941 онд холбоотнуудад эзлэгдсэн) Flag of Italy (1861-1946).svgИтали: 1943 оны 10 сарын 13 (Хуучнаар тэнхлэгийн улс) Flag of Colombia.svgКолумб: 1943 оны 11 сарын 26 Flag of Liberia.svgЛибери: 1944 оны 1 сарын 27 Flag of Romania.svgРумын: 1944 оны 8 сарын 25 (Хуучнаар тэнхлэгийн улс) Flag of Bulgaria.svgБолгар: 1944 оны 9 сарын 8 (Хуучнаар тэнхлэгийн улс) Flag of San Marino.svgСан Марино: 1944 оны 9 сарын 21 Flag of Albania.svgАлбани: 1944 оны 10 сарын 26 Flag of Hungary.svgУнгар: 1945 оны 1 сарын 20 (Хуучнаар тэнхлэгийн улс) Flag of Bahawalpur.svgБахавалпур: 1945 оны 2 сарын 2 Flag of Ecuador.svgЭквадор: 1945 оны 2 сарын 2 Flag of Paraguay.svgПарагвай: 1945 оны 2 сарын 7 Flag of Uruguay.svgУругвай: 1945 оны 2 сарын 15 Flag of Venezuela.svgВенесуэл: 1945 оны 2 сарын 15 Flag of Turkey.svgТурк: 1945 оны 2 сарын 23 Flag of Lebanon.svgЛиван: 1945 оны 2 сарын 27 Flag of Saudi Arabia.svgСаудын Араб: 1945 оны 5 сарын 1 Flag of Finland.svgФинланд: 1945 оны 3 сарын 4 (Тэнхлэгийнхний талд байсан) Flag of Argentina.svgАргентин: 1945 оны 3 сарын 27 Flag of Chile.svgЧили: 1945 оны 4 сарын 11 Flag of the People's Republic of Mongolia (1940-1992).svgБүгд Найрамдах Монгол Ард Улс: 1945 оны 8 сарын 10

Тэнхлэгийнхэн

Он сар өдөр нь Герман, Итали, Япон 3 улсын гэрээнд гарын үсэг зурсан огноо болно.

Flag of the NSDAP (1920–1945).svgГерман: 1940 оны 9 сарын 27 Flag of Italy (1861-1946) crowned.svgИтали: 1940 оны 9 сарын 27 Merchant flag of Japan (1870).svgЯпон: 1940 оны 9 сарын 27 Flag of the Soviet Union.svgЗөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс: 1939 оны 9 сарын 1-ээс 1941 оны 6 сарын 22 хүртэл Германы холбоотон байв. Flag of Hungary (1920–1946).svgУнгар: 1940 оны 11 сарын 20 Flag of Romania.pngРумын: 1940 оны 11 сарын 23 Flag of First Slovak Republic 1939-1945.svgСловак: 1940 оны 11 сарын 24 Flag of Bulgaria.svgБолгар: 1941 оны 3 сарын 1 Flag of the Kingdom of Yugoslavia.svgЮгослав: 1941 оны 3 сарын 25 Flag of Independent State of Croatia.svgХорват: 1941 оны 4 сарын 10

Тэнхлэгийнхний талд байсан улсууд

Flag of Thailand.svgТайланд Flag of Finland.svgФинланд Flag of Iraq (1921–1959).svgИрак Flag of Manchukuo.svgМанж-Го Улс (Японы тоглоомын улс) Flag of the Mengjiang.svgМэнзян (Японы тоглоомын улс) Flag of the Republic of China.svgХятад (Японы тоглоомын улс) Flag of Burma 1943.gifБирм (Японы тоглоомын улс) Flag of the Philippines.svgФилиппин (Японы тоглоомын улс) 1931 Flag of India.svgЭнэтхэг (Японы тоглоомын улс) Flag of Albania (1939-1943).svgАлбани (Италийн тоглоомын улс) Flag of Ethiopia.svgЭтиоп (Италийн тоглоомын улс) Civil Flag of Serbia.svgСерби (Германы тоглоомын улс) Flag of France.svgФранц /Vichy France/ (Туслалцаа үзүүлж байсан) Flag of Denmark.svgДани (Туслалцаа үзүүлж байсан) Flag of the Spain Under Franco.pngИспани (Туслалцаа үзүүлж байсан) Flag of Portugal.svgПортугал (Туслалцаа үзүүлж байсан)

                


Comments


Бичлэг: 2 » Нийт: 15
Өмнөх | Дараагийн


Сүүлийн бичлэгүүд

. дэлхийн 2-р дайн
. дэлхийн 2-р дайн
. 11-р ангийн Нийгмийн ухаан
. 11-р ангийн Нийгмийн ухаан
. 11-р анги нийгмийн ухаан ЭЗ сэдвийн тест
. 11-р ангийн Нийгмийн ухаан
. 11-р анги нийгмийн ухаан ЭЗ сэдвийн тест
. 11-р анги нийгмийн ухаан ЭЗ сэдвийн тест
. Хувьцаа
. Инфляци
. даалгавар
. Эдийн засгийн онол
. Амжилттай сурах 10 зарчим
. 11-р ангийн Нийгмийн ухаан
. (гарчиггүй)

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Зохиогчийн эрх

© Түүх нийгмийн ухааны хичээл




:-)
 
xaax