Ангилал: 11-р анги Нийгмийн ухаан
Эдийн засгийн онолын сэтгэлгээний үүсэл хөгжил,урсгал чиглэлүүдМеркантализм.гол төлөөлөгчид У.Петти ( 1623-1687), Ж.Стюарт ( 1712-1780),Б.Кольберг (1619-1683)
Улс орны баялаг гүйлгээний хүрээнд бий болдог бөгөөд үндэсний баялаг нь мөнгө юм гэж үзээд гадаад худалдааны ашигтай баланстай улс гүрэн баян чинээлэг хүчирхэг байдаг гэжээ.Мерканталистууд гадаад худалдааны бодлогын онолын үндэслэлийг боловсруулж,дотоод зах зээлээ хамгаалах,экспортыг урамшуулахын ач холбогдлыг тодорхойлсон явдал нь одоо ч ач холбогдлоо алдаагүй байна.
Физиократизм:гол төлөөлөгчид.Ф.Кенэ (1694-1774),В де Мирабо(1714-1789),П.Ревиере(1720-1793),П де Неммур(1739-1781),А де Тюрго(1727-1781),И.Шлеттвайн(1731-1802)
Тэд мерканталистуудыг шүүмжлэн худалдаа арилжаа нь ямар ч баялагийг бүтээдэггүй,тэнд ашиг бий болдоггүйг нотолж,улс орны баялаг зөвхөн ХАА,газар тариаланд л бүтээгддэг,тариаланчдын хөдөлмөр л бүтээлч хөдөлмөр гэж үзэж байв.Мөн ЗГ эдийн засгийн амьдралд аль болохоор бага оролцох ёстой гэж үзэн “ Laissez faire” (хийх зүйлийг нь зөвшөөр) гэсэн франц хэллэг ) зарчмыг анх хэрэглэжээ.
Сонгодог эдийн засгийн ухаан :Үндэслэгчид нь Шотландын эдийн засагч философич Адам Смит ( 1723-1790),Английн эдийн засагч Давид Рикардо( 1772-1823)
А.Смит хүмүүс зөвхөн хувийн ашиг хонжоо хайж аж ахуйн харилцаанд ордог.хүн болгоны ийм ашиг хонжоо хайсан үйл ажиллагаа нь эцсийн дүндээ нийгмийн баялагийг бүтээж арвижуулдаг.Хүмүүсийн ашиг хонжоо олох гэсэн аж ахуйн үйл ажиллагаа нь тэднээс үл шалтгаалах бодит хуулиар зохицуулагдаж байдаг ба үүнийгээ “ үл үзэгдэгч гар” –ын зохицуулалт гэж нэрлэжээ.Үүн дээрээ үндэслэн эдийн засгийг аль болох чөлөөтэй байлгах,зах зээлийн чөлөөт өрсөлдөөн,чөлөөт үнийн механизмд ямар нэгэн хязгаарлалтыг засаг төрийн зүгээс хийхгүй байх ёстой,төр нь эдийн засгийн амьдралд зөвхөн чөлөөт өрсөлдөөнийг дэмжих л үүрэгтэй гээд хэрвээ ингэж чадвал эдийн засгийг жам ёсных нь журманд оруулж,үр өгөөжтэй болгоно гэдгийг анхааруулж байв.
А.Смитийн үзэл санааг шууд залгамжлан гарч ирсэн хүн бол Д.Рикардо байв.Тэрээр туйлын өртөг гэсэн ойлголтыг бий болгож,гадаад худалдааг гүнзгийрүүлэн судалж “Харьцангуй давуу талын онол” –оо боловсруулжээ.
Шинэ сонгодог онол А.Эдийн засгийн сонгодог сургаалийн чиглэл
Б.Шинэ сонгодог чиглэл гэсэн 2 үндсэн салбар салаалан гарчээ.
А)К.Маркс (1818-1883).Тэрээр өмнөх эдийн засгийн онолчид ашиг хаана,хэрхэн бий болж байгааг тайлбарлаж чадахгүй байна гээд ажилчны бүтээсэн хөлсни й хөдөлмөрийг капиталист мөлжих замаар ашгийг бүтээдэг гэсэн дүгнэлт хийж,ингэж олсон ашгийг К.Маркс “нэмүү өртөг “ гэж нэрлэсэн.Марксынхаар нэмүү өртөг нь мөлжлөгийн үр дүн ажээ.Иймээс хүн хүнээ мөлжих мөлжлөгийн харилцааг халж эрх тэгш шударга энэрэнгүй нийгмийг байгуулах хэрэгтэй.Үүний тулд дарлал мөлжлөгийн уг сурвалж болсон хувийн өмчийг устгах хэрэгтэй юм. Хувийн өмчийг устгахын тулд “ орон бүхний пролетари нар нэгдэн”,социалист хувьсгалыг явуулах ёстой гэсэн энэхүү үзэл санаанууд нь коммунист үзэл суртлын тулгын чулуу нь болсон.
Б).Шинэ сонгодог онол .гол төлөөлөгчид:Бем Баверк,Ф.Визер,Ж.Кларк,А.Маршалл нар юм.Аливаа материаллаг баялагийн үнэ цэнэ нь түүнийг үйлдвэрлэхэд зарцуулсан хөдөлмөрийн тоо хэмжээгээр биш харин түүний хүнд өгч буй ач тус (ашигт чанар )- аар хэмжигдэнэ.Ач тусыг мэдэрсэнээр хүнд тодорхой хэмжээний таашаал төрүүлж,сэтгэл хангалуун байдлыг бий болгодог.үүнийг сэтгэл ханамж гэсэн ойлголтоор тэмдэглэн бараа таваар хичнээн элбэг байх тусам хэрэгцээ бүрэн хангагдан түүний өсөх ханамж багасах ба тэр хэрээр түүний үнэ цэнэ нь нэмэгддэг гэсэн зүй тогтлыг (Госсений хууль ) шинэ сонгодог чиглэлийг үндэслэгчид илрүүлжээ.мөн тэд ахиуц ханамж буурах хууль,орцын ахиуц бүтээгдэхүүний тухай онолыг бий болгосон юм.
Кейнсизм.М.Кейнс (1883-1946) Эдийн засгийн хямрал болон ажилгүйдлийг зах зээл аяндаа өөрөө үгүй хийж чадахгүй гээд төрийн зохицуулалтаар эдийн засгийн үр өгөөжтэй хөгжлийг хангаж болно гэсэн зарчмын шинэ санааг гаргасан.Тэрээр үнэ,зээлийн хүү,цалин зэрэг нь удаан өөрчлөгддөг уян хатан бус шинжтэй тул зах зээлийг бүрэн зохицуулж чадахгүй.Иймээс ЗГ зардал,татварын хэмжээг өөрчлөн нийт эрэлтэд нөлөөлөх замаар эдийн засагт зохицуулалт хийх нь ихээхэн үр ашигтай гэж үзэж байв.Санхүү мөнгөний бодлогыг ашиглан хувийн хөрөнгө оруулалтыг дэмжсэнээр ажлын байр үүсгэж ажилгүйдлийг багасгах аргыг дэвшүүлжээ.одоо кейнсизм неокейнсизм нэрээр уламжлагдан хөгжиж байна.
Монетаризм.Кейнсизмийг баримтлагчид “зах зээлийн эдийн засгийн салшгүй шинж болох түүний тогтворгүй байдлыг арилгахад төрийн оролцоо зайлшгүй” гэдэг бол монетаризмын чиглэлийнхэн “зах зээл дотоод мөн чанар,хөдөлгөх хэмжүүрээрээ тогтвортой байдал руу тэмүүлнэ.Энэ тогтвортой байдлыг бий болгох механизм өрсөлдөөн бөгөөд цэвэр буюу төгс өрсөлдөөн бол тогтвортой байдлын өндөр зэргийг хангана гэж үздэг.Мөн эдийн засгийн тогтворжилт,ажил эрхлэлтийг хангахад мөнгө зээлийн бодлогыг гол арга болгон дэвшүүлдэг.Орчин үеийн монетаризмын гол төлөөлөгч бол Милтон Фридман юм.