Ангилал: тест
11-р ангийн нийгмийн тухай мэдлэг хичээлийн түвшин тогтоох шалгалт
Анги ……..
Овог нэр ……..
Санамж : Хариултын хэсэг дэх зөв хариултад харгалзах | | дүрсийг будаж | |тэмдэглээрэй. Үүнээс өөрөөр тэмдэглэсэн, эсвэл давхар сонголт хийсэн тохиолдолд таны хариултыг хүчингүйд тооцно.
А вариант
1. Аль нь төрөлх статус вэ? оноо
a. Би нийслэлийн Ирээдүй цогцолборын 11-н Ж бүлэгт сурдаг .
b. Миний найз сагсан бөмбөгийн 1-р зэрэгтэй
c. Миний аав халх ястан
d. Би дүүрэгтээ химийн олимлиадад 2-р байранд орсон бөгөөд хүний эмч болно гэж боддог
2. Боол нь гэр бүлийн бага гүшүүний бүх эрхийг эдэлж эзэдтэйгээ нэг гэрт амьдран , нийгмийн амьдралд оролцож, чөлөөт иргэдтэй гэрлэх .эзний өмчийг өвлөх эрхтэй байв. Энэ нь боолчлолын ямар хэлбэр вэ ? оноо
a. Сонгодог боолчлол
b. Кастын шатлан захирах ёс
c. Гэрийн боолчлол
d. Доод давхараа
3. Нийгэмшлийн үйл явц нь .........явагдана. оноо
a. Хүүхэд , өсвөр насанд
b. Хүний бүхий л амьдралын турш
c. Төрсөн үеээс насанд хүрэх хүртэл
d. Насанд хүрсэн үеэс эхлэж
4. Улс төрийн намуудыг коммунист , социалист , социал демократ , либерал , консерватив болон фашист хэмээн ангилах нь ямар хандлагын үүднээс ангилж буй хэрэг вэ ? оноо
a. Явуулж буй үйл ажиллагааны шинж чанараар нь
b. Улс төрийн чиг баримжаагаар нь
c. Баримталж буй үзэл суртлын агуулгаар нь
d. Намын сонирхолын бүлгийн төлөөллөөр нь
5. Сонирхлын бүлэг үүсэх , сонирхолын бүлэгт хүмүүс нэгдэн орох нь олон шалтгаантай бөгөөд үүнд хамаарахгүй зүйл нь зүйл аль нь вэ ? оноо
a. Материаллаг ашиг тус
b. Сэтгэл зүйн ашиг тус
c. Засаг төрийн эрх мэдлийг авах зорилго
d. Хүсэл тэмүүллээ гүйцэлдүүлэх
6.Иргэн Дорж “ TOYOTA ” маркын шинэ суудлын автомашин авах сонирхолтой боловч мөнгөний боломж тааруугаас хуучивтар “MTSUBUSHI “ маркын суудлын авмомашин авчээ. Энэхүү “TOYOTA” нь Доржийн хувьд юу байсан вэ? оноо
a. Сонголт
b. Сонгогдоогүй боломжийн өртөг
c. Эрэлт
d. Нийлүүлэлт
7. Засгийн газар эдийн засгийн амьдралд аль болохоор бага оролцох ёстой гэж үзэн Laissez faire (“ хийх зүйлийг нь зөвшөөр “ гэсэн франц хэллэг ) зарсчмыг дэвшүүлсэн эдийн засгийн онолын чиглэл .......юм. оноо
a. Меркантализм
b. Сонгодог эдийн засгийн ухаан
c. Физиократизм
d. Кейнсизм
8. Чөлөөөт эдийн засгийн тогтолцоонд ямар хандлагыг гол болгон хэрэглэдэг вэ? оноо
a. Төрийн зохион байгуулалт
b. Үл үзэгдэгч гар
c. Төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцоо
d. Уламжлал туршлага, зан заншилдаа тулгуурласан тогтолцоо
9. Хувьцаа эзэмших, хоршоолол, нөхөрлөлийн өмч, хамтын үйлдвэрлэлийн өмч нь...............................д харьяалагдах өмч юм. оноо
a. Нийтийн
b. Холимог
c. Хувийн
d. Аль нь ч биш
10. Эд хөрөнгийг шууд мэдэлдээ байлгаж эдлэх боломжтой байхыг ............ гэнэ. оноо
a. Эзэмших
b. Ашиглах
c. Захиран зарцуулах
d. Хэрэглэх
11. Өнчин хүүхдийн байгууллагад эцэг эхийн хайр халамж дутсан цэвдэг ахуйн хортой нөлөөг ......... гэнэ. оноо
a. Халамжийн дутагдал
b. Госпитализм
c. Сөрөг зан төлөв
d. Оюуны хоосрол
12. Аль нь сонирхолын бүлгийн тодорхойлолт вэ? оноо
a. Эдийн засгийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлэхийн төлөө нэгдсэн хүмүүсийн бүлэг
b. Өөрсддөө ашигтай шийдвэр гаргуулах, ашиггүйг нь цуцлуулахын төлөө үйл ажиллагаагаа явуулж буй бүлэг хүмүүс
c. Хамгийн зохион байгуулалттай, үүгээрээ ялгарч мэргэшсэн хүмүүс
d. Нэг эрх ашиг, ижил зорилго, адил сонирхолын үүднээс хамтын үйл ажиллагаа явуулж буй хүмүүсийн хамтын нэгдэл
13. Уламжлалт эдийн засгийн тогтолцооны шинжид аль нь орохгүй вэ? оноо
a. Шашин анхдагч байдалтай
b. Техникийн дэвшил, хөрөнгө оруулалт хийх явдал хязгаарлагдмал
c. Үйлдвэрлэлийн газар нь улсын даалгавар хийлгэх гол үүрэгтэй
d. Эдийн засагт хувь хүний оролцоо их
14. Дараах хүснэгтийг тохируул оноо
1 | Эдийн засгийн амьд ралын гол зөрчил | а | Эдийн засгийн аль нэг эсийг бус бүхэлд нь авч судалдаг ухаан |
2 | Сонгогдоогүй боломжийн өртөг | б | Эдийн засгийг бүхэлд нь бус ганц хэсэгт анхаарлаа хандуулдаг эдийн засгийн судалгааны хэсэг |
3 | Эдийн засгийн үндсэн асүүдал | в | Хязгаарлагдмал хомс нөөц баялгаар олон янзын хязгааргүй хэрэгцээг хэрхэн яаж зүй зохистой хангах тухай асуудал нь аль ч нийгэмд тохиолддог эдийн засгийн бэршээл . |
4 | Эдийн засаг | г | Бүтээхдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэл , хувиарлалт , хэрэгцээг судалдаг ухаан |
5 | Эдийн засгийн ухаан | д | Дуртай тоо хэмжээгээр бэлэн байдаггүй бөялаг, үйлчилгээг үйлдвэрлэх хуваарилах хэрэглэхтэй холбогдсон бүхийл үйл явцын нийлбэр цогц |
6 | Макро эдийн засаг | е | Хомс хязгаарлагдмал байдлын эршээлээр боломжтой хувилбаруудаас сонголт хийснээр алдаж байгаа ашиг чанар |
7 | Микро эдийн засаг | ё | Юу үйлдвэрлэх вэ? .яаж (хэрхэн ) үйлдвэрлэх вэ? , хэнд зориулан үйлдвэрлэх вэ? гэдэг асуудал . |
a. 1а 2б 3в 4г 5д 6е 7ё
b. 1в 2е 3ж 4д 5г 6а 7б
c. 1г 2в 3д 4е 5б 6а 7ё
d. 1а 2в 3е 4г 5ё 6б 7е
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | Үнэлгээ |
A |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
B |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
C |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
D |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
E |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хариултын хэсэг